Элчин сайд Чой Жин Вон 11 сарын 28-нд (баасан гараг) Монголын Үндэсний Мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагтай Солонгос хэл дээрх цахим хуудас нээн ажиллуулах, албан ёсны Солонгос хэлний редакц байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд Чой Жин Вон "Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн(MOU) гол зорилго нь МОНЦАМЭ агентлагийн бэлтгэдэг баталгаатай, үнэн бодит мэдээ, мэдээллийг солонгос хэлнээ албан ёсоор орчуулан түгээх нь Монгол-Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах явдал" гэдгийг онцлон тэмдэглэв.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын ард иргэд хоорондын болон эдийн засгийн харилцаа эрчимтэй тэлж буйтай холбоотойгоор Монгол Улсын талаарх үнэн зөв, цаг үеийн солонгол хэл дээрх мэдээ, мэдээллйин хэрэгцээ эрс өсөөд байна. Уг төсөл нь Монголын албан ёсны, найдвартай эх сурвалжуудаас бэлтгэсэн мэдээллийг БНСУ-ын иргэд болон солонгос хэл хэрэглэгч Монгол Улсын иргэдэд хүргэснээр хоёр талын ойлголцлыг гүнзгийрүүлж, үнэн бодит мэдээллийн солилцооны суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. 


