БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон 7-р сарын 9-ний лхагва гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хугацаанд хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид олон чиглэлээр харилцааг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.




