바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

ЭСЯ-ны үйл ажиллагаа

  1. Хоёр талт харилцаа
  2. ЭСЯ-ны үйл ажиллагаа
  • Font Size

Элчин сайд Чой Жин Вон, Солонгос, Монголын халдварт өвчний эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх хамтарсан 2-р симпозиум"-д оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

DATE
2025-06-25

Солонгос, Монгол хоёр улсын халдварт өвчний эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх 2-р симпозиум зохион байгуулагдав.


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон 6-р сарын 24-ний мягмар гарагт болсон "Солонгос, Монголын халдварт өвчний эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх хамтарсан 2-р симпозиум"-д оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү арга хэмжээ нь БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрын "Монгол Улсын халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэх ХАЁБТ-ийн төсөл"-ийн хүрээнд зохион байгуулагдсан юм. 2023 онд хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) зэрэг халдварт өвчинтэй тэмцэх байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төсөл болсон юм.


Элчин сайд Чой Жин Вон мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын хэмжээнд тархаад буй улаанбурхан өвчний дэгдэлтээс харахад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.


БНСУ-ын Засгийн газрын зүгээс Солонгос, Монгол хоёр улсын хооронд халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, цаашид эрүүл мэндийн дунд болон урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.






loading