바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

ЭСЯ-ны үйл ажиллагаа

  1. Хоёр талт харилцаа
  2. ЭСЯ-ны үйл ажиллагаа
  • Font Size

Элчин сайд Чой Жин Вон, Ухаалаг хүлэмжийн аж ахуй, цогцолбор байгуулах төслийн нээлтэд оролцлоо

DATE
2025-06-19

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон 6 сарын 18-ны (лхагва гариг) өдөр болсон "Ухаалаг хүлэмжийн аж ахуй, цогцолбор байгуулах төслийн нээлтийн ёслол"-д оролцов.


“Газар тариалангийн салбарт ухаалаг технологийг нэвтрүүлэх хүлэмжийн аж ахуйн төслийг ХХААХҮЯ-тай хамтран албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх ба цаашид Монгол орныг хүнсний ногоогоор жилийн турш тогтвортой хангахад чиглэсэн хөдөө аж ахуйн ухаалаг цогцолборуудыг хөгжүүлэх нь төслийн зорилго юм.


Элчин сайд Чой Жин Вон энэхүү арга хэмжээнд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ уг төсөл нь Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү зорилгын хүрээнд Солонгосын засгийн газар харамгүй дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.






loading