Элчин сайд Чой Жин Вон, 6-р сарын 7(бямба)-нд Горхи-Тэрэлж БЦГ дахь Грасс Ресортд болсон 2025 оны Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн дунд зохион байгуулагдсан спортын арга хэмжээнд оролцов. Ковид цар тахлаас хойш анх удаа гадаа талбайд зохион байгуулагдсан уг арга хэмжээ олс татах, бэлэг хайх, хөл бөмбөг зэрэг төрөл бүрийн хөтөлбөртэй зохион байгуулагдав.
Элчин сайд Чой Жин Вон "Сүүлийн жилүүдэд бидний туулсан хүнд хэцүү бүхэн ард үлдэж, цэлгэр тэнгэрийн дор дахин цуглаж хамтдаа инээж баясах болсон нь үнэхээр талархууштай зүйл билээ" гээд "Манай иргэдийн бат бэх эв нэгдлийг харуулсан арга хэмжээ болно гэж найдаж байна, мөн аюулгүй байдал хамгаас чухал болохыг арга хэмжээнд оролцсон иргэддээ захиж байна" гэж арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дурдав.





