바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Хоёр талт харилцаа

ЭСЯ-ны үйл ажиллагаа

  1. Хоёр талт харилцаа
  2. ЭСЯ-ны үйл ажиллагаа
  • Font Size

Элчин сайд Чой Жин Вон, “МУ-ын агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоог сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн хуралд оролцов

DATE
2025-06-02

Элчин сайд Чой Жин Вон 5.26 “МУ-ын агаарын чанарыг сайжруулах эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоог сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн хуралд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Чой Жин Вон КОICА болон Солонгосын Газрын тосны чанар, хангамжийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд Монголын Уул уурхай, газрын тосны төв лабораторийг шинэчилж, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, материалаар хангагдсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн лабораторийн дунд болон урт хугацааны хөгжлийн замналыг тодорхойлсноор газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой хууль эрх зүйн орчин шинэчилж, Монгол Улсад борлуулагдаж буй газрын тос, нүүрсний бүтээгдэхүүний чанар сайжирснаар агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн төслийн анхны зорилго удахгүй биеллээ олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


loading