Элчин сайд Чой Жин Вон энэ сарын 21-д Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэнтэй уулзлаа.
Талууд хоёр улсын хил хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хөгжиж байгааг үнэлж, Солонгос, Монголын дипломат харилцааны 35 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.


